Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус X хуралдаан хуралдаж байна. Хуралдааны үеэр Нийслэлчүүдийн амьдрах орчны асуудлыг төдийгүй, хууль, журам батлах хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлэн хотын гүйцэтгэх засаглал, Хотын даргад чиг үүрэг өгдөг хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар огт суудаггүй тухай төлөөлөгчид шүүмжилжээ. Улмаар хэрэв энэ удаагийн хуралдаанд орж ирэхгүй бол огцруулах тухай санал гаргахаа төлөөлөгч Т.Батцогт мэдэгдэж, бусад гишүүд нь дэмжсэн байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал шийдэл олох гэхээсээ гацаанд орсон байдалтай байгаа. Мөн НИТХ-ын төлөөлөгчид дулаарлаа гээд утааны асуудлаа мартахгүй гэдгээ илэрхийлж Хотын дарга, НИТХ-ын дарга нарыг ажлын тайлангаа иргэдэд нээлттэй тавихыг шаардлаа.