#ШУУД: ДАРЬ.СҮХБААТАР: С.ЗОРИГИЙН ХЭРГЭЭР УЛС ТӨР ХИЙЖ 25 ЖИЛ БОЛЛОО. ОДОО БОЛНО…


МоАХ-ны үндэслэгч, анхны тэргүүн ДАРЬ.СҮХБААТАР: 

- С.Зориг маань амьд сэрүүн байсан бол энэ жил 61 нас хүрэх байлаа. Гэвч бид "харамсалтай нь" гэж яриад 25 жил болж байна. Үүнээс илүү хамгийн харамсалтай нь энэ хүний амиар улстөр хийгээд 25 жил болж байна. Сонгууль дөхөх болохоор л эрхэм нөхрийн минь амь насыг бүрэлгэсэн хэрэг босдог. Энэ бол ний нуугүй хэлэхэд эзэнтэй хэрэг. Надад өөрийн гэсэн сэжиг таамаг байдаг. Үүнийг хэлдэг газар нь хэлж л байсан. Гэвч жил болгон ингээд л шоудаад байх юм уу. 10 жилийн дараа ч энэ байдлаараа байх юмуу. Жил бүрийн 10 дугаар сарын 2, 4 дүгээр сарын 20-ны өдөр зарим хүмүүс нь харамсаж байхад зарим нь баярлаж байдаг. Энэ хэрэг илрэхгүй удаасай гэж хүсдэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй.