Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцуулж байна.
Д.АМАРБАЯСГАЛАН:
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн охин компани болох “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрөөр бүрэн эрхт /БЭТ/ төлөөлөгч томилогдсон. Энэхүү БЭТ-ийн зургаан сарын хугацаатай ажиллах үүрэг, даалгавар нь өнөөдрийн хүрээд дуусгавар болж байна.
- Засгийн газрын өнөөдрийн /2023.06.07/ хуралдаанаар тайланг нь хэлэлцээд, БЭТ томилсон шийдвэрээ хүчингүй болгох шийдвэр гаргалаа. “Таван толгой төмөр зам”-д ажилласан хугацаандаа нэлээд ахиц дэвшлийг авчирчээ гэж Засгийн газраас дүгнэсэн. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Богдхан төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн холболтын төмөр зам, Тавантолгой нүүрс ачих логистикийн төв төслүүдийн маш нууцын зэрэглэлтэй байсан 40 гэрээг ил болгож, олон нийтэд мэдээллэх ажлыг авсан үүрэг даалгаврынхаа дагуу хийж хэрэгжүүлсэн.

- Хоёрдугаарт Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл Богдхан төмөр замын төслийн хэрэгжилтэд болон “Тавантолгой төмөр зам” компанийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд нь хяналт шалгалтын иж бүрэн ажиллагааг явуулсан. Үүний тайлан 14 хоногийн дотор гарч, Засгийн газарт танилцуулахаар болсон. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг амжилттай зохион байгуулсан.
- Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын төслийн ТЭЗҮ, иж бүрэн зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод зарлаж, БНХАУ-ын зураг төслийн компанитай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулан ажиллаж, гүйцэтгэгчийг сонгон шалгуулсан байна.

- Жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” ХК-д Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилсон. Засгийн газраас түүний бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллах хугацааг сунгах шаардлагагүй гэж үзлээ.
- П.Сайнзоригийн хувьд “Тавантолгой” ХК нээлттэй ажиллах горимыг алдагдуулж ирсэн. Тухайн компани жил бүрийнхээ олсон ашгийнхаа 98 хувийг ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан нь компанийн хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Цаашид энэ хуваарилалтыг өөрчлөн, тус компанийн ажилчдын цалинг салбарын дундаж цалинтай нийцүүлнэ.
- “ЭТТ”-н тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас нүүрс олборлосон хэргийг шалган, тус компани төрийн өмчит “ЭТТ”-д 48 тэрбум төгрөг төлсөн. Эдгээр компаниудад томилогдсон БЭТ-ийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан гүйцэтгэх удирдлагын багийг сонгон шалгаруулах ажлыг ЗГХЭГ-т даалгасан.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!