МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй, жендэрийн мэдрэмжгүй гэдгээ УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийн үеэр тод харуулж байна. Эрх баригч намын бүлгийн дарга гэхээрээ ийм бүдүүлэг байх ёстой биш биз дээ.
Эрх барьж байгаа намын парламентын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргыг “Жендэр бол эмэгтэй хүн” гэсэн алдарт ишлэлээ хэлэх үед нь тэнд байсан хүний эрхийн мэдрэмжтэй гишүүд, хэвлэлийнхэн, олон нийт яг ямар гээчийн хоцрогдсон гишүүн биднийг төлөөлж төрд сууж байгаа юм гэж гайхсан байж болох юм. Өвөрхангай аймгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож хоёр дахь удаагаа Өврийн хангайхныг төлөөлөн сууж байгаа тэрбээр нам бол төрийн дээр гэсэн хуучин коммунист үзэл баримтлалтай нэгэн ажээ.
Түүний цээжээрээ улайран хамгаалж байсан хүйсийн тэгш байдлыг хангах заалт бүхий 30 хувийн квот олны дэмжлэгийг авалгүй тэнд байгсад 40 хувийг дээр гэж үзсэнээр ууртай ахын уур дийлдэхээ больж эхэлсэн юм. Хорин хувь байсан одоо гучин хувь боллоо гээд боов хайрлаж байгаа Богд мэт хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж байсан Д.Тогтохсүрэн дарга 30 хувийн квотын санал нь унаж 40 хувь гарч ирснээр тэнд байсан эмэгтэй гишүүд рүү дайрч, хариуцлага тооцно хэмээн сүрдүүлж эхэлжээ. Мөн Бүлгийн хурал дээрээ бүгд рүү ноцож, намын бодлогыг дэмжихгүй бол хатуу хариуцлага тооцно нэр дэвшүүлэхгүй гэж уурлаж байгаа сурагтай.
Гэхдээ хуучин арга барил явахгүй, гишүүд сонгогчдынхоо дуу хоолой болж дэвшилтэт үзэл санаагаар асуудалд ханддаг болсныг мэдэхгүй л байгаа бололтой. Маргааш болох Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр бас бүлгийнхээ гишүүдийг багцалж, өмнөх саналыг унагах гэж оролдох биз ээ. Эмэгтэй гишүүдээ та нар сошиалаар дэвэргэж, санал өгөх эрхэнд маань халдаж байна гэж байсан Д.Тогтохсүрэн дарга өөрөө бүлгийнхээ гишүүдийн саналын эрхэнд шууд халдаж байгаагаа мэдэхгүй байх шиг байна. Өөрийнх нь санал халдаж болохгүй эрхтэй, бусдын санал бүлгийн даргын тааллаар хөдөлж байх ёстой гэж боддог энэ гишүүнээ Өвөрхангайнхан аваачээ.
1 хэсэг Хэнтийн 3 тэнэг гэдэг бсан бол одоо ӨВА 3н тэнэг гэхээр болсон бна лээ.