#ШУУД: М.Оюунчимэг: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлөх юм бол тариаланчид бас төлүүлэх ёстой юм биш үү? Энэ төслийг дэмжихгүй байна...
М.ОЮУНЧИМЭГ:
- Засгийн газрын гишүүд хүртэл энэ асуудал дээр байр суурь нь талцчихсан байна. Ер нь нэг мэргэжлийг онцгойлж, 50 хувийн татвараа төлбөл талыг нь төлнө гэж зааж болохгүй. Тариаланчид, оёдолчид гээд бусад мэргэжлийнхнийг ялгаварлан гадуурхсан болно. Нийгмийн даатгалын багц хууль реформын шинжтэй хууль. Гэтэл ганц заалтаас болоод буруу ойлголт төрүүлэх гээд байна.
- Нийгмийн даатгалын хууль бол бүх хүнд хамааралтай. Гэтэл ганцхан малчдыг 50 хувийг нь төлбөл төр үлдсэнийг нь даана гэхээр зөвхөн малчдад зориулсан хууль гэж харагдахаар байна. Салбарын сайд нь хүртэл эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Тиймээс УИХ дээр дахин санал хураалгах саналтайг байна.
- Залуучууд өнөөдөр нийгмийн даатгалаа төлөөд л байдаг. Гэтэл энэ нь тэтгэвэрт гарахад нь амьдралынх нь баталгаа болж чадахгүй байгаа энэ тогтолцоог л халах гэж реформ хийж байгаа. Харин үүн дээр нэг хэсэгт нь давуу байдал үүсгэх нь Үндсэн хууль зөрчсөн асуудал болно.
Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж тодорхой заасан байдаг. Энэ олон жил УИХ-д сууж байж юу ойлгосон хүн бээ, өрөвдмөөр байнаа. Малчид бол Монголын нүүдэлчин соёл, уламжлалыг хадгалж авч явж байгаа учраас төр нийгмийн даатгалыг нь төлөх ёстой. Үндэсний язгуур ашиг сонирхол, тусгаар улс байх гол хүчин зүйл, бусад улсаас ялгарах онцлог юм шүү дээ. Үр дагаврыг нь томоор харж сэтгээч дээ, яана даа ийм хүмүүсийг сонгоод байдаг.
Цэцэд өгөө
Даатгал өөрсдийнхөө ирээдүйн төлөө хийж бгаа хөрөнгө оруулалт тиймээс хүн бүр өөрсдөө л төлөө даатгалаа төлөх хэрэгтэй