“Монголын Эдийн засгийн форум-2023” өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд “Welcome to Mongolia” уриан дор энэ удаагийн чуулганыг зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, үндсэн илтгэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар, хүндэт зочны илтгэлийг АХБ-ны дэд ерөнхийлөгч Ашок Лаваса тавьсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдаан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого” сэдвээр үргэлжилж байна. Энэ удаагийн форум Монгол Улсын эдийн засаг өсөх хүлээлт дор болж байна.
2022 онд Монголын эдийн засаг таамаглаж байсан 4 хувиас өндөр өсөлтийг үзүүлсэн бол 2023, 2024 онд мөн өндөр өсөлт үзүүлэх таамаглалтай байгаа билээ.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!