Манай улсын иргэд энэ оны гуравдугаар сарын 1-нээс цахим гадаад паспорт захиалан авах боломжтой болсон.
Цахим гадаад паспорттой иргэд өчигдрөөс эхлэн "Чингис хаан" олон улсын нисэх буудлын цахим гарцаар зорчиж эхэлжээ. Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ шалган нэвтрүүлэх цэгээр хүнтэй харьцалгүй, тусгай төхөөрөмжид уншуулан хилээр нэвтэрдэг болсон байна.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Чингис Хаан ОУНОБуудалд үндэсний цахим гадаад паспорттай иргэдэд үйлчлэх e gate цахим гарц нээгдлээ" гэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!