БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларч, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2023 оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрээд байна.
Энэ нь ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан билээ.
Монгол Улс жилийн өмнө буюу 2022 оны эхний 7 сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолж 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.
Нүүрснээс илүү орлого олохын тулд тээвэр ложистокоос гадна нүүрсээ угааж цэвэршүүлвэл илүү ашиг олох нь тодорхой.