#Шууд: АН-ын залуус "сахал" Д.Эрдэнэбилэгээс байр, газраа авахыг шаардаж байна...


АН-ын ҮБХ-ны гишүүн А.ЦЭРЭНБАТ:

- АН-ын гэх 4-5 байрны асуудал яригддаг. 2012 оны сонгуулиар АН өөрийн байраа шинэчлэхээр Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийж, буулгуулж байсан. Түүнээс хойш яг 10 жил болж байна. Гэтэл АН-ын байрны асуудалд эзэн алга. Энэ талаар шүүхэд хандах гэдэг боловч шүүхээс АН-ыг төлөөлөх эзэн алга гэдэг. Гэрээний хугацаагаар 5 жилийн өмнө Ардчилсан нам 25 давхар байртай байх байсан. 2016, 2020 оны ялагдалд АН өөрийн гэсэн байргүй байсан нь нөлөөлсөн бид харж байна. Нам гэдэг бол үнэт зүйл, оюун санаа, бодлогын мэтгэлцээний  төв байдаг. Гэтэл байргүйгээр нэг нь газар байр түрээслээд АН бол энэ байна гэдэг. Өнөөдөр АН дотор Худалдаа хөгжлийн зөв гэсэн зохион байгуулалттай бүлэглэл бий болчихсон байна.  С.Эрдэнэ Шонхор тауэрт байсан АН-ын эд хөрөнгийг буцааж өгөөгүй. Өөрийнхөө өмчийг хамгаалж чадаагүй нам яаж ард түмний эрх ашгийг хамгаалах вэ.