#Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайп Н.УЧРАЛ: 

- Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шил ажиллагааны хэрэгжилт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах Улсын комиссын дүгнэлт, барилга түүний эзэмшигчдийн мэдээллийг shilen.gov.mn сайтад  нээлттэй байршуулсан талаар мэдээлэл хийлээ. 

- Барилга хот байгуулалтын яамнаас 2008-2023 оныг хамарсан улсын комиссын 8400 дүгнэлт ирүүлсэн. Аймгуудад Улсын комисс 15 жилийн хугацаанд 165 удаа ажилласнаас 4721 дүгнэлт гаргасан бол нийслэл хотод 3683 дүгнэлт гаргажээ. 

- Нийслэлд 5 хүртэлх давхар буюу бага төвөгшилтэй барилга 336, 5-9 давхар буюу дунд төвөгшилтэй барилга 1280, 9-16 давхар буюу өндөр төвөгшилтэй 564 дүгнэлт гаргасан бол онцгой төвөгшил болох 16 дээш давхарт 57 дүгнэлт гаргасан байна. 

- 2004-2023 оны хооронд архитектур төлөвлөгөөнд орсон 11668 барилга, 3941 эзэмшигчийн мэдээллийн мэдээллийг ил болгож байна. Үүнээс 35,2 хувь нь орон сууц, 22 хувь нь аялал жуулчлал, 13,5 үйлчилгээний зориулалттай барилга байна.