Сүүлийн хоёр удаагийн сонгуулийн ялагдал, тамганы маргаан, "тамын" гэмээр дарга нарын хэрүүлийн дундаас Ардчилсан нам өндийж эхэлжээ. Саяхныг хүртэл үнэнч гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж, "Дахин сэхэхээргүй боллоо" гэх хатуухан шүүмжлэлд өртөж байсан тэд сэрж, нийгэмд сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхээр сэтгэл шулууджээ. Улс даяар гишүүдээ идэвхжүүлж, бүс нутаг бүрт Эдийн засгийн форум зохион байгуулж явна.
Өнөөгийн нийгэмд эдийн засгийн талаарх ойлголттой, мэдлэгтэй гишүүдээр улс төрийн намууд цангаж буй. Ядаж л төсвөө харчихдаг, хаанаас мөнгө олж, хаана зарцуулж байгааг нь хяначихдаг гишүүдтэй нам холын хол явна. Яг энэ шаардлагыг олж харсан өнөөгийн АН-ын удирдлагууд сүүлийн хэдэн жил унтаа байсан гишүүдээ идэвхжүүлэхийн хажуугаар мэдлэгжүүлж эхэлжээ. Тэд нийслэлээс эхэлсэн Эдийн засгийн форумаа өнгөрсөн 7 дугаар сард Хангайн бүсэд амжилттай зохион байгуулсан бол өдгөө баруун бүсийн 6 аймгийг хамарч баруун хязгаар Баян-Өлгий аймагт чуулж байна.
Тус форумд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий, Баянхонгор аймгийн намын удирдлагууд, 500 гаруй анхан дунд шатныхан, намын дотоод итгэл үнэмшил, ялагдал, бутрал хуваагдлаас хэрхэн нягтарч нэг цөм болж сонгуульд оролцон ялалт байгуулах стратеги гэх мэт намынхаа дотоод эв нэгдлийг бэхжүүлэхэд ойлголцон нэгджээ.
Форумын эхэнд АН-ын дарга Л.Гантөмөр, ХЗДХ-ийн сайд асан, Х.Тэмүүжин нар илтгэл тавьсан бол үдээс хойших хэсэг, “Чөлөөт эдийн засгийн зарчмууд”, “Ногоон хөгжлийн боломжууд”мөн “Бизнесийн шинэ чиг хандлага”гэх мэт сэдвүүдээр үргэлжилсэн байна. Сүүлийн хоёр ч удаагийн улс төрийн сонгуульд ялагдал хүлээж “амьгүй” шахам болсон АН-ынхан ийнхүү их ойлголцол, эвлэрэлд хүрснээр монголын улс төр, эдийн засаг солонгорно гэх хүлээлт иргэдийн дунд байна.
ИЙМ НЭР ХҮНДГҮЙ ХҮНЭЭР УДИРДУУЛАХ БОЛСОНДОО ҮНЭХЭЭР ИТГЭЛ АЛДАРЧ БАЙНА ШҮҮ. НАМ ДОТРОО НЭР ХҮНДТЭЙ ХУВИЙН ЭРХ АШГАА НЭГДҮГЭЭРТ ТАВЬДАГГҮЙ УДИРДЛАГА Л ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА. АРДЧИЛСАН НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБОО ЭЭЛЖИТ БУС ОНЦ ИХ ХУРЛАА ЯАРАЛТАЙ ХУРАЛДУУЛЖ АРДЧИЛЛЫГ АНХ ҮҮСГЭН САЙГУУЛЖ АЖИЛ АМЬДРАЛААРАА ДЭНЧИН ТАВИН ТЭМЦЭЖ ЯВСАН АХМАД ГИШҮҮД ДЭМЖИГЧДИЙНХЭЭ САНАА БОДЛЫГ СОНСМООР ЮМ БИШ ҮҮ? ОРОЙТСОН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМРӨХ ХУГАЦАА ОЙРТСООР БАЙГААГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ДАА. АРДЧИЛСАН НАМЫГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН ЛХАГВАСҮРЭН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧЭЭР СОНГОГДОЖ БАЙСАН НӨХДҮҮД НЭГИЙГ_ БОДОЖ ХОЁРЫГ ТУНГААНА БИЗ ДЭЭ?
odoo ednees um garaxgvi. idexeel bodno. idexgvi gej baigaa xvn baina uu.
намын нэрээр шүлэнгэтсэн мэдлэггүй хулгайч нар 30 жилийн дотор улсаа самарсан, одоо дараагийн үеийн үл мэдэгчдийн сүрэг халааг нь авахаар ирж байгаа юм биз дээ нохойн хоолнууд
Ардчилсан намын Анхны гэх Тодотголтой Нөхдүүдээсээ Эхэлвэл Яасий!!! Монгол улсын Тогоог Ямар Нам ХӨМӨРСӨН билээ..Энд бас Ардын Нам ч Хамаатай!!! Энэ Хоёр Нам Ер нь Одоо Татан буугдвал Яасий бэ...32 Жил Монгол Улсыг Ээлжлэн Дампуурлаж Дуусаглаа...Одоо болоо юм биш үү!!! ХОГ ГЭЖ...
Бидний Хамгийн гол зорилт маань Хүүк, Оюулзгана нарт хураалгасан үйлвэрүүд, мянга шахам лицензүүдээ буцааж авах явдал гэж тодорхойллоо,