Бага сургуулийн хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй болгох асуудлаар ХҮН намын боловсролын салбарын мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
ХҮН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтансор
- ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцас нь хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй байх сэтгэлгээг хүүхдэд суулгах үндсэн зорилготой. Манай хэрэглэж байгаа сургуулийн дүрэмт хувцас эрүүл ахуй, биеийн өсөлт хөгжил, цаашлаад эдийн засгийн хувьд үр дүнтэй байж чадаж байна уу гэдэг асуудал сөхөгдөж байна.
Нэгдүгээрт хувцасны хувьд хүүхдийн биеийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөлс чийг гадагшлуулдаг байх шаардлагатай. Гэтэл өнөөгийн дүрэмт хувцасны стандартыг 10 жилийн өмнө баталсан. Зарим хувцас нь наад захын дээрх шаардлагыг хангаж чадахгүй байна. Нөгөө талаар нэг хувцас нь дунджаар 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Дөрвөн хүүхэдтэй, дундаж өрх гэхэд солионы хувцас орохгүйгээр 1 сая төгрөгөөр дүрэмт хувцас худалдаж авах санхүүгийн дарамттай тулгарч байна.
- Судалгаагаар хүүхдийн биеийн өндрөөс хамаарч 15 ангилал, эмэгтэй хүүхдийн хувьд 12 ангилал байдаг. Олон улсад үүнийг 5-10 жил тутамд хүүхдийн биеийн хөгжлийн өсөлтийн индексийн судалгаа явуулдаг.
Олон улсад сургуулиуд эцэг эх, хүүхдүүдийн саналаар дүрэмт хувцасаа тохирдог. Ингэхдээ сонголтыг бий болгодог. Жишээлбэл, Англи, Финланд, АНУ гэх мэт хөгжингүй улс орнуудад ямар нэгэн логогүй, эдийн засгийн боломжоос нь хамаарч өөрсдөд нь өнгө зааж өгдөг. Ингээд тухайн өнгийн хувцсыг өөрсдийн боломжид нийцүүлээд худалдаж авах боломжийг олгодог.
Жишээ нь, даавуун поло 15-30 мянган төгрөгийн үнэлгээтэй байна. Тэгэхээд энэ зүйлийг ард иргэдэд нээлттэй болгож өгөх ёстой. Дээрээс нь дүрэмт хувцас гэдэг зүйлийг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байна. Орчин үеийн хүүхдүүдийн өсөлт хөгжил, сурах арга барил, биеийн хөдөлгөөнд саадгүй байх ёстой. Нэгэн хэвшмэл баригдмал дээр нь цөөн үйлдвэрт үйлдвэрлэж байгаа нь эрэлтийг нэмэгдүүлж, үнийг нь хөөсрүүлж байна.
Mash zub sedev hundsun bn. Polo bhad l bno sh de unguuruu l ylgardag bhad bno