Манай сайт тусгай сурвалжилгаараа "Монголын анхны хөрөнгө оруулагч Канад улсын иргэн Арманд Бодуэны үхлийн шалтгаан. Түүнийг нас барсны дараа "Бармаш" компанийг дээрэмдсэн Ч.Хажидсүрэн, Г.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан тухай баримт"-ыг хөндсөн билээ.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт Монгол Улсын анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Канад улсын иргэн Арманд Бодуэны хүү Даниэль Бодуэн бидэнд ханджээ.
Х.НЯМБААТАР:
- Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж эхлээд улс орны эдийн засгийг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хууль бус үйл ажиллагаа болон энэ төрлийн бүлэгтэй тэмцэх зорилгоор Засгийн газраас байгуулсан цөөнгүй ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаж байна.
Монгол Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газраас байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг 2021 оноос ахалж ажилласан.
Энэ хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон олон хүн Ажлын хэсэгт хандлаа. Бид асуудал бүрийг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Хамгийн сүүлд, Монгол Улсын анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Канад улсын иргэн Арманд Бодуэны хүү Даниэль Бодуэн бидэнд хандлаа. Түүний эцэг Арманд Бодуэн 1997 онд “Бармаш” ХК-ийн 1 сая хувьцааг худалдан авч, улмаар хүү, найзаасаа гадна Монгол Улсын иргэн Ч.Хажидсүрэн, нөхөр Г.Ганбаатар нарт итгэн хувьцаа эзэмшүүлжээ. 1999 онд түүнийг нас барсны дараагаар Ч.Хажидсүрэн нар хэсэг хүнтэй нийлэн бичиг баримт хуурамчаар үйлдэн бүх хөрөнгийг нь завшсан асуудлыг шалгаж, хохирол барагдуулж өгөхийг Даниэл Бодуэн хүслээ.
Хохирогчид хуулийн байгууллагад хандсан бөгөөд бүгдийг хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг, айлгаж үргээдэг байж болохгүй. Гадны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагүйгээр хөгжсөн улс байхгүй тул энэ мэт хууль бус үйлдлийг өөгшүүлж болохгүй хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Элбэгдорж еөк болж ерөнхий прокуророор Дорилогжавыг тавьж шүүхэд гарын доорхи хүмүүсээ томилж байгаад дээрэмийг бол хийж өгсөн дөө
Хүний хөрөнгийг дээрэмдсэн тэр аймаар хүмүүс аягүй бол алсан байлгүй дээ