Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт тэргүүтэй дэд нарга нар, АЭХ-ны удирдлагууд мэдээлэл хийж байна. Энэ үеэр Дэд дарга С.Баярцогт өөртэйн холбоотой мэдээлэлд хариулт өглөө.
С.БАЯРЦОГТ:
- Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиа батлахад гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллага нэг нэгнээ шүүдэг байдал бий болох юм бол Монгол Улсад ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой.
- Хэрэв миний холбогдсон хэргээр нээлттэй сонсгол болдог бол би туйлын баяртай байх болно. Бидний хэргийг хянасан прокурор, шүүсэн шүүгч авлигын хэргээр ял авсан байдаг. Төрийн ордны гурван давхарт ялын бодлого төлөвлөгддөг гэж сайд Х.Нямбаатарын мэдэгдсэн. Энэ бол бодитой үнэн зүйл. Энэ бүгд удахгүй ил болно. Хилс хэрэг гэдгийг олон улс тогтоосон. Би ганцхан Монголд шалгагдаагүй. Швейцарь, Хонгконг, Австрали улсын хүчний байгууллагууд шалгагдаад хилс гэдгийг нь тогтоогдсон.
- Монголын шүүхээр дөрвөн түвшинд ороод шийдэгдсэн. Үндсэн хуулийн Цэцэд Х.Баттулга өгсөн байдаг. Бүх шатандаа шалгагдсан зүйл. Үүнийг нээлттэй сонсгол хийдэг бол илүү тод мэдэгдэнэ. Гэхдээ яг ижил тэнцүү гурван эрх мэдлийг нэг нь шүүгээд эхлэх юм бол хараат бус шүүх байхгүй болно. Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулж байгаа хүн тодорхой. Хуучин Ерөнхийлөгчийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр зохион байгуулалттайгаар дайрдаг. Манай намын хурал, үйл ажиллагаа идэвхжих үед дайралтыг хийж эхэлдэг.
- Би үнэхээр шаардлагатай бол хэвлэлийн бага хурал хийнэ. Удахгүй өөрийн цахим хуудсаа нээнэ. Би сошиолаар харьцдаггүй байсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.143
Бас нэг Эрдэнэ юму.Гэхдээ Оюутолгойгоос бид ашиг биш өртөй үлдэж баыгаа нь үнэн
Хариулах66.181.176.89
Энэ нам нь хулгайч луйварчидаасаа салж чадаагүй нөхцөлд төр браин гэж байхгүй шүү
Хариулах