Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа БНСУ-ын хууль хяналтынханд баривчлагджээ.
Тэрбээр онгоцонд нисэх багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлжээ. Тодруулбал, Тэрбээр “Korian air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна.
Улмаар түүнийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ.
Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага ёсоор болгожээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!