Б.ЖАВХЛАН: Буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт илүү их мөнгө очно
- НӨАТ бол манай төсвийн хамгийн тогтвортой хэсэг. Ирэх онд буцаан олголтод 400 тэрбум төгрөг оногдоно. Харин 5% болговол нэмж 600 гаруй тэрбум төгрөг шаардагдана. Энэ бол маш өндөр дүн. Ирэх оны төсвийн төслийг өргөн барьсан, маргааш хэлэлцэж эхлэх гэж буй энэ үед ийм асуудал байх боломжгүй.
Түүнчлэн НӨАТ төлөгчдийн 10% нь нийт орлогын 60%-ийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл өндөр хэрэглээтэй хүмүүс илүү их татвар төлж байгаа юм. Тиймээс буцаан олголтыг нэмэгдүүлэх нь өндөр хэрэглээтэй хэсэгт илүү их мөнгө очно гэсэн үг. Харин төрийн бодлого нь бага орлоготой иргэдээ дэмжихэд оршдог. Иймд бодлогоо хэн рүү чиглүүлж байгаагаа харах хэрэгтэй.
Г.ЗАНДАНШАТАР: Болохгүй гэдэг үгээр мянган үгний таглаа хийж байна
- НӨАТ бол татвар төлөгчийн урамшуулал. Дан ганц төсвийн орлогыг бүрдүүлэхээс гадна эдийн засгийг тэлэх үүрэгтэй. Өнөөдөр бид НӨАТ-ын баримтаа 100 хувь олгож байна уу. Маш олон гарц гаргалаа, шийдэл байж болно. Яагаад бүгдийг жадлан эсэргүүцэж байдаг юм. Болохгүй гэх үгээр мянган үгний таглаа хийж байдаг юм. Болох боломжтой гэдгийг манай эрдэмтэн судлаачид ярьж байгаа. Энэ тал дээр Төсөв эдийн засгийн байнгын хороон дээр Ажлын хэсэг байгуулна. Энэ ажлын хэсэг тодорхой мэдээлэл өгнө.
Ер нь бол төлсөн мөнгөнөөс өө л буцааж авж байгаа хэрэг биш үү ? Үгүй юм уу ?
5 huvi bolgoloo geed ylniihand ulirald grants shil arhinii mugs l nemegdene biz
Tat are shatlaltai baidag biz dee sard1sayatug-in hudaldan avalt hideg humuust 5huvi olgoh bolohgui yumguil dee 2saya bol 4 huvi ch gedeg yum uu sanaliig ni asuudlaas bish sandal huraalt yavuulchihaad 40000 irgen demjlee beh ni ureesgel
ЗАНДАНШАТАР ДАРГА ДАНДАА АРД ОЛНОО БОДСОН ҮГ ХЭЛЖ УРАМ ХАЙРЛАДАГ.