#Шууд Ж.Ганбаатар: Шатахууны асуудал удахгүй цэгцэрнэ. ОХУ-ын төмөр замын ачааллын болж татан авалтад асуудал үүссэн

УУХҮ-ийн сайд Ж.ГАНБААТАР: 

- ОХУ-ын Засгийн газар тогтоол гарсантай холбогдуулан 20 гаруй хоног манайх руу шатахуун гаргаагүй. Шок үүссэн ч энэ доголдлоос бага багаар гарч байна. Хориг тавигдсанаас хойш манай улсад 36 мянган тонн шатахуун нийлүүлэгдсэн. Манай улсын сарын хэрэглээ 53 мянга байдаг. Байнга ачигдаж байгаа. Ойрын үед шатахууны нийлүүлэлт жигдэрнэ. Манайд ганцхан Роснефьт компани шатахуун нийлүүлж байгаа.