Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Д.АМАРБАЯСГАЛАН:
- Засгийн газраас "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж зургаан сарын хугацаанд ажилласан. Улмаар УИХ-аас дээрх хугацааг дахин зургаан сараар сунгасан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХХК-д Бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулахаар шийдвэрлэлээ. Арваннэгдүгээр сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчийн дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдлээ. Тэр хүртэлх хугацаанд Дотоод шалгалт, аудитын газрын даргыг Түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах шийдэлд хүрлээ. " гэв
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!