Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банк 500 сая бондын өрөө 100 хувь барагдууллаа

Б.Ариунзаяа
2023/11/01

#Шууд: Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

- Хоёр сайн мэдээ дуулгая. Эхнийх нь Монгол Улсын Хөгжлийн банк 500 сая бондын өрөө өөрийн эх үүсвэрээр 100 хувь барагдуулж төллөө. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны 40 зээлдэгчийн 1,8 их наяд төгрөгийн зээл чанаргүй гэж үнэлэгдэн, цаашид үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, банк цаашид байх эсэх талаар ч яригдаж байв. Сангийн яамны зүгээс Хөгжлийн банкыг зөвхөн чанаргүй зээлийн буцаан төлөлтөд анхаарал хандуулснаар 2023 оны аравдугаар сарын байдлаар 1,5 их наяд төгрөгийн зээлийг төлүүлөөд байна.

Монгол Улсын Хөгжлийн банк 720 орчим сая ам.долларын гадаад өртэй байсан ба нүүрсний экспорт нэмэгдэж төлбөрийн тэнцэл 800 сая долларын ашигтай гарч, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний үр дүнд эдийн засаг тогтворжиж төсвийн орлогыг нэмэгдүүлэх тууштай хэрэгжүүлэх болно.

Аравдугаар сарын 23-нд Хөгжлийн банк $500 сая бондын өрөө төлж барагдууллаа. Энэхүү бондыг 2018 онд ОУВС-ын хөтөлбөрийн дор гаргасан. Хэн Монгол Улсыг өрөнд оруулаад хэн тэр өрийг нь төлж байна вэ гэдгийг хараарай.  

  • 2014 онд БНХАУ-аас татсан  зээлийн үлдэгдэл 135 сая ам.доллар
  • 2014 онд татсан Кредит Свисс банкны хамтарсан зээлийн үлдэгдэл 205 сая ам.доллар
  • 2016 онд татсан АНУ-ын санхүүгийн байгууллагын зээлийн үлдэгдэл 56,3 сая ам.доллар болон бусад богино хугацааны зээлийн үлдэгдэл 103 сая ам.доллар

- Зээлжих зэрэглэлээ хэвээр хадгалж үлдэх, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.94
    2023/11/02

    Ene neg ahan tolgoi uuriinhuu mongoor ur darsan yum shig l yum yarih yum.Ard tumnii tatwariiin munguur darj duuslaa geed yariach llraa.

    Хариулах