#Шууд: УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна
МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
- Төсөв дээр хэд хэдэн чиглэлийн зарчмын өөрчлөлт оруулна. Тухайлбал төсвийн орлогыг нэмэгдүүлж, тэнцэлийг сайжруулна. Төсвийн төсөл дээр алдагдал 2,8 хувь байхаар оруулж ирсэн. Бүлгийн гишүүд 590 тэрбум төгрөгөөр тэнцэлийг сайжруулах боломж байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдлыг 2 хувьд хүргэх боломж байна.
- Мөн төсөв дээр 2024 оны нийгмийн даатгалын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр заасан. Гэхдээ Ерөнхий сайд 10 хувь нэмэгдүүлэхээр бага тэтгэвэр авдаг хүмүүст нэмэгдэл бага тусна. Тиймээс нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэх санал оруулсан. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн.
- Ирэх оны төсөвт аудитын дүгнэлтээр баталгаажсан төсөвт өртөг нь нэмэгдсэн обьектуудыг бүрэн оруулсан. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд нийт 100 орчим обьект бий.
- Төсвийн зардлыг бууруулахаар ажиллаж байна. Ойролцоогоор 400 орчим тэрбумаар буурах байх.
Болиочээ. 1 сарын 1 нээс 10 % импляцтай уялдуулж нэмнэ гэсэн бол 10%иа өгөөч ээ. 100 мян-аа 550.0 мян авдаг хүмүүстээ өндөг юм бгаа биз. Битгий ингэж бултал даа.
Тэтгэвэрийг тэгштгэнэ гэсэн хууль байхгүй инфляциар 10 хувь нэмнэ гэсэн байгаа. Гэхдээ улирал бүр гэсэн байна. Хуулийг яагаад нэг хүний үгээр өөрчлөөд байдаг юм. Эсвэл улирал бүр 100000 төг нэмнэ гээд шийдчих. Хуулиа гууль болгоод байдаг арчаагүй байна.
Монгол улсын газрыг энд тэнд сийчээд л байдаг, тэдгээр газрын баялагт хяналт байна уу. Бүгд ард түмний өмч, гэтэл хэдэн хүмүүс, компанид эзэмшүүлээд байгаа нь буруу. Газрын баялагтаа монгол бүх хүн эзэн болбол баян амьдарна. Юун 100 мянга гордихгүй л байх.
100,0 төгрөгөнд хууртаж та нарт санал өгөх хүн нэг ч алга даа. Өөрсдөө 100,0 төгрөгөөр амьдраад үз