Д.АМАРБАЯСГАЛАН: МҮХАҮТ-ын хууль шинэчлэгдсэнээр ЗГ бизнесийн салбарт хувийн хэвшилд саад болдог байдал таслан зогсоно

Б.Ариунзаяа
2023/11/08

#Шууд: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа


Д.АМАРБАЯСГАЛАН:

- Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барихаар боллоо. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт МҮХАҮТ-ын удирдах бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулсан. Үүний зорилго нь бизнесийн орчныг дэмжих, тэтгэх эрх зүйн орчинд томоохон өөрчлөлтийг бий болгох. Тиймээс энэ дагуу эрх зүйн орчинд нь тав орчим хуулийг багцаар нь шинэчлэх ажлыг хэрэгжүүлэхээр болсон.

- МҮХАҮТ нь 21 аймаг, Улаанбаатар хотод салбартай. Хуулийн шинэчлэлээр танхимыг бүрдүүлж буй салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн бизнес эрхлэгчид нэгдээд уг салбарыг төлөөлсөн мэргэжлийн холбоог МҮХАҮТ-ын дотор байгуулна. Энэ загвар Герман, Турк, БНСУ-д туршигдсан. Энэ нь төрийн зарим чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг. 

- Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж, төртэй харилцах харилцааг бий болгоно. Хуулийн шинэчлэлээр хувийн хэвшлийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Компанийн төлбөрийн чадваргүй болсныг хангах, хувийн хэвшил үйл ажиллагаагаа ил тод явуулах, татварын зохицуулалттай холбоотой хууль эрх зүйн шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

- Өнгөрсөн жил МХЕГ-ыг татан буулгасан. Өнөөдөр салбарын мэргэжил, туршлага дээр суурилсан хяналт руу суурилж явж байгаа. Танхим энэ хуулиараа төлөвшиж ирэх үед ЗГ эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, байгаль орчин экологийн тэнцвэртэй байдлыг хангах хяналтыг ҮХ-иар хүлээсэн үүргээр авч үлдээд бусад төрлийн бүх хяналтыг танхим дээр байгуулагдаж буй мэргэжлийн холбоодод шилжүүлэх бүрэн боломжтой болж байгаа. Ингэж чадсанаар хүнд суртал байхгүй авлига алга болно. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна