Өдөр ирэх тусам төгрөгийн ханш унаж, хүнс, бараа материалын үнэ тэнгэрт хадаж, иргэдийн гар дээр авч буй цалин “Цаас” болж байна. Цалин буусан ч тухайн өдөртөө дуусч, зээлээс зээлийн хооронд амьдрах иргэд бишгүй.
Тэгвэл нэг хүний цалингийн тооцооллыг хийж үзэцгээе. Иргэн Э 1,500,000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-ийн цалинтай. Үүнээс НДШ-д 172,500 төгрөг, ХХОАТ-т 132,750 төгрөг суутгана. Ингээд гар дээрээ 1,194,750 төгрөг авч байна. Энэ бол иргэн Э-гийн 100% өөрөө захиран зарцуулах мөнгө. Одоо үүнээс бусад зардлаа тооцъё.
Юнивишн- 49,900 төгрөг
Тог- 25,000 төгрөг
СӨХ- 25,000 төгрөг
Ус, дулаан /байрны мөнгө/- 100,000 төгрөг
Хүнс- 200,000 төгрөг
Унаа- 60,000 төгрөг /сард дунджаар/
Утасны төлбөр- 30,000 төгрөг
Өдрийн хоол- 220,000 төгрөг
Ахуйн хэрэглээ- 150,000 төгрөг
Тэмдэглэлт өдрүүд- 200,000 төгрөг гэж үзвэл нийт зардал 1,059,900 төгрөг болж байна.
Гар дээр авч буй цалин нь 1,194,750 төгрөгөөс зардлаа хасаад 134,850 үлдэж байна. Энэ нь дахин хүнс, хувцас хунар худалдаж авах, хадгаламжинд хийх, эсвэл гэнэтийн үйл явдалд зарцуулагдаж болно. Энэ бол ганц бие эмэгтэйн цалингийн задаргаа. Тэгвэл гэр бүлтэй, байр машины зээлтэй айл өрхүүд, эсвэл олон хүүхэдтэй өрх толгойлсон аав ээжүүдийн цалин үүнээс ч олон зүйлд зарцуулагдана.
Мэдээж 1,500,000 төгрөгийн цалин авдаг нь хэд бол. Ингэж бодвол иргэдийн цалин буугаад дуусахаас ч яахав. Хүүхдийнхээ ирээдүйд зориулж мөнгө хадгалах, эсвэл хүссэн бүхнийг нь авч өгөх тухай ярих ч хэрэггүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.43
tognii mongo 25k ch gehshig dood tal ni 50k bolson shuu hooe
Хариулах