УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугарын зүгээс “Ипотекийн зээлийг 6 хувь руу оруулахад идэвхтэй ажилламаар байна, 2013 онд би төв банкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа 24 хувийн хүүг 8 хувь руу буулгасан. Монголбанкны алдагдал бол бодлогын алдагдал. Ипотекийн 8 хувийн зээлийг 6 хувь руу шилжүүлэхэд 400 гаруй тэрбум шаардлагатай гэж байсан” гэсэн асуулга тавилаа.
Үүнд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Ипотекийн зээл 8 хувьтай явж байгаад 2020 оны тавдугаар сараас 6 хувь руу шилжсэн. 8 хувийн зээл авсан иргэдийг 6 хувь рүу шилжүүлэхэд хүүний зөрөөг хэн нэгэн даах ёстой. Монголбанк өөрөө хуультай. Монголбанкин дээр үүссэн алдагдлыг нөхөхөд Засгийн газрын бондоор нөхнө гэж заасан тул шийдвэр гарах ёстой, УИХ -аас шийдвэр гарах юм бол 8 хувиас 6 хувь руу шилжүүлэх хүүний зөрүү 450-500 тэрбумын зардал гарах тооцоог хийсэн” гэдэг хариулт өглөө.
Өөрөөр хэлбэл ипотекийн зээлийн 8 хувийг 6 хувь болгож бууруулахад мөрдөгдөж байгаа хууль журмын хүрээнд УИХ, Засгийн газраас шийдвэр гаргах шаардлагатай ажээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!