#ШУУД: Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна
Шадар сайд С.АМАРСАЙХАН:
- Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
- Энэ жилээс төрийн худалдан авах ажиллагааны үйл ажиллагаанд стандартыг нэгдүгээрт тавина. Өнгөрсөн хугацаанд хамгийн хямд үнэтэй стандартыг барьдаг байсан бол одоо чанарыг эрхэмлэдэг болж байна. Тэр утгаараа төрийн худалдан авах ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ нийлүүлж буй ААН-ийн гэрээнд стандартын зүйл заалтыг нарийн оруулж өгч байна. Ирэх долоо хоногоос ААН-үүдтэй уулзалт хийнэ.
- Ирэх онд төсвийн хөрөнгө оруулалтаар 692 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээс 148 нь орон нутагт, 237 нь төрийн худалдан авах ажиллагааны газарт, аймаг нийслэлд 300 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгагдсан байна гэлээ. Энэ үеэр БНХАУ-аас оруулж ирсэн "Skywell" үйлдвэрийн хоёр давхар автобусны худалдан авалттай холбоотой асуултад "2 давхар автобусыг миний дараагийн Засаг даргын үед худалдаж авсан юм билээ. 46 тэрбумаар 10 автобус биш, 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан. Та бүхэн зөв эх сурвалжаас үнэн бодит мэдээлэл авах нь зүйтэй" гэв.
Юмыг яаж мэдэхэв богд ууланд барьсан том байшингийн мөнгө хаанаас олсон юм болдоо лав л цалин бишдээ.
Хямд автобус аваад знийш хэд дахин өсгөөд шарсан рэрэг байна. Ааяяаяа бузар бирдүүд юмаа. Шүүх дээр очихоор сайн идсэг байна торгоё гэнэ
Ха ха мань хүн яаж зүгээр байхав замаа засаж байгаа царай юу