Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Админ
2023/11/29

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. 

Өнөөдөр:
• "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл,
• Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах талаар,
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийн талаар,
• Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг байгуулах талаар (Боловсролын салбарын),
• “Өвлийн аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
• Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 30 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.130
    2023/11/30

    Japan тауныг тэгсэн гэж сонссон шүү хятадуудаа яаж ч чадахгүй байж гэхдээ хятадуудтай үгсэн хуйвалдаж гадныханыг шахуулж байж ч мэднэ

    Хариулах
  • 202.9.46.42
    2023/11/29

    Япон өвгөнд хар тамхи шургуулаад газар байрыг авсан гээд л хөвөрнө дөө

    Хариулах