Засгийн газрын хуралдааны дараа Эрчим хүчний сайд Чойжилсүрэн мэдээлэл  хийж, ОХУ цахилгаан эрчим хүчний импортоо хязгаарлах шийдвэр гаргасан талаар мэдээлсэн. Тодруулбал ОХУ эрчим хүчнийхээ импортыг 150 мВг - аас хэтрүүлэхгүй байх  шийдвэр гаргасан. 

Тэгвэл  ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллах бөгөөд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасан байна.