Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Давосын чуулганд оролцоно

Админ
2024/01/04

Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19 нд Швейцарын Давос хотноо болно. 53 удаагийн чуулганыг “Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулна. Энэхүү чуулган Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох ажээ.

Швейцарын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан энэхүү чуулган нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.

Өнгөрсөн жилийн ДЭЗЧ-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг явсан бол 2017 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, 2019 онд Уул, уурхайн сайд асан Д.Сумъяабазар, 2020 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож байжээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.243
    2024/01/06

    Hi daddy eej bid 2 taniig huleej baina :))

    Хариулах