#Шууд: Ч.Хүрэлбаатар: Гадны компаниудад газрыг 60 жилээр ашиглаж 40 жилээр сунгах заалтыг 2013 онд оруулсан байдаг, одоо эзэмшүүлэх заалтыг хасч, ҮХ-нд нийцүүлсэн

Ч.ХҮРЭЛБААТАР: 

- Хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд анх батлагдсан. Тухайн хуульд газрыг 60 жилээр ашиглаж болно, ингэхдээ 40 жилээр сунгаж болно гэж заасан. Үүний дараа 2013 онд 60 жилээр эзэмшүүлнэ, ашиглаж болно гэж өөрчлөлт оруулсан. Энэ үед УИХ-ын дарга З.Энхболд байсан. 

- Одоо оруулж ирсэн нэмэлт өөрчлөлтөд эзэмшүүлнэ гэдэг заалтыг авчихсан. өөрөөр хэлбэл Үндсэн хуульдаа нийцүүлж байгаа хэрэг. Мушгиж байгаа нь зохион байгуулалттай байх. 

- Гадаад хөрөнгө оруулалтын босго 100 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг оруулж ирчихээд дараа нь компаниа нээх тухай асуудал байна. Өнөөдрийн байдлаар авлига мөнгө угаахтай холбоотойгоор мөнгөн шилжүүлэг нарийн зохицуулалттай болсон. Гэвч мөнгө шилжүүлэх гэхээр компанигүй. Өмнө нь банк дээр түр данс нээгээд янз бүрийн шилжүүлдэг байсныг нь хаачихсан. Санхүүгийн хувьд хаачихсан гэсэн үг.   

- Тогтворжуулалтын гэрээ нь татварын