УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийг ард иргэдэд бүрэн эзэмшүүлэх тухай тогтоолыг төслийг хэлэлцэж эхэлсэнтэй зэрэгцэж, 1072 хувьцааг эзэмшигчдэд 2022, 2023 оны ногдол ашгийг хуваарилах асуудал хөндөгдөж буй.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн толгой компани Эрдэнэс Монгол группийн захирал С.НАРАНЦОГТ
- Эрдэнэс Тавантолгой дээр 4.6 их наяд төгрөгийн компаниуд хоорондын өр төлбөр үүсчихсэн байна. Энэ төлбөртэй суутган тооцвол компани төрд ногдох хувьцаанд ногдол ашгийг бэлэн мөнгөөр тараахгүй, өмнөх төр засгийн шийдвэрээр гаргасан өр төлбөрийг шийдвэрлэх ёстой. Цааш цаашдын ногдол ашиг хуваарилахад чухал зүйл болно. Хэрвээ иргэдэд шууд ногдол ашиг хуваарилбал энэ компанийн үйл ажиллагаа, санхүү доголдоно, дампуурна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Тэгвэл ЭТТ ХК-ийн БЭТ ногдол ашиг тараана гэлээ.
Ж.ГАНБАТ:
- ЭТТ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг өгөх асуудал яригдаж байна. Компанийнхаа ТУЗ дээрээ танилцуулаад хувьцаа эзэмшигчдийн хурлаараа оруулахаар ажиллаж байна. Харин 2023 оны ногдол ашгийн талаар 4 сард яригдана. Ирэх 2 сард санхүүгийн тайлан эцэслэгдэнэ, дараа нь аудитаар орох учраас цаг хугацааны хувьд болоогүй гэсэн үг.
- Эхний ээлжинд УИХ дээр шийдвэр гарчихвал ЭТТ ХК-ийн 2022 оны ногдол ашгийг бүх хүндээ өгөх үү, эсвэл зөвхөн хувьцаа эзэмшиж байгаа хүмүүстээ өгөх үү гэдгийг шийднэ.
- 2022 оны ногдол ашиг нэг хүнд ойролцоогоор 110 мянган төгрөг оногдохоор байна. Хэрвээ шийдвэр гарчихвал Цагаан сараас өмнө амжиж олгохоор ажиллаж байна.
- ЭТТ ХК дээр өр ширний асуудал бий. Онцгой дэглэм тогтоох үед 4 орчим их наяд төгрөгийн өртэй байсан. Түүнээс хойш аль болох буурах арга хэмжээ авсны үр дүнд 2 гаруй их наяд төгрөг болсон. Энэ өрийг бууруулах шаардлагатай. Нөгөө талд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулах одоогийн зарж байгаа нүүрснийхээ үнээ хамгийн багадаа 50-60 ам.доллароор нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
Худлаа 580к өгнө гэж байснаа доошоуулаад 230к болгосоноо одоо бүүр 120к өгнө өгөх мөгадлал байхгүй гэж чадахгүй байхөа гэж. энэ эрм мэдэлтэнгүүд амныхаа пангаар хуцаж ард иргэджэр тонлоод байх юмаа.Бас тэи тэтгэвжрээ. өвлүүлнээ гэж тэнэгтээд байх юмаө болиочээ ,бас тэр насны хигиг энэ тжрээ болиочээ Заваан заваан юм зохиохоо боль