Ногоон автобусны авлига, хулгай бол “хүрээний бузар”-ын нэгээхэн хэсэг. Харамсалтай нь хүрээний бузрын жинхэнэ эзэд ба түүний гар хөл бологсод ард иргэдийн тархийг угааж, толгой дээр нь суух ажлаа үргэлжлүүлсээр байна.
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар ногоон автобусны хэргээр 134,5 тэрбумын хохирлыг улсад үлдээчихээд өөрөө суудлаасаа огцорсон болоод үлдсэн. Тэгвэл түүний энэ бохир ажилд хутгалдсан гар хөлүүд нь ЧД-ийн МАН-ын хороог булаахаар чичирч эхэлжээ.
Уг нь Ж.Сүхбаатар сайд ногоон автобусаараа хангалттай улс төрийн хариуцлагаа үүрэх ёстой. ЧД-ийн МАН-ын хорооны даргын суудлаа ч хэл амгүйхэн өгөх учиртай. Өөрөөр хэлбэл тэрбээр өөрийнхөө гар хөлүүдтэйгээ улс төрөөс арчигдах ёстой. Гэвч мань эр мөчөөгөө өгсөнгүй.
Сайд асан Ж.Сүхбаатар өөрийн байнга шахуу ярьдаг ёс зүй, ёс суртахуунаараа бол өдийд ЧД-ийн МАН-ын хорооны даргын албан тушаалаасаа аль эрт буугаад дараагийн даргаа сонгочихсон байх ёстой. Харамсалтай нь түүний үг, үйлдэл зөрдөг аж. Сайдын суудлаасаа хагацсан ч ЧД-ийн МАН-ын даргын суудлаа өгөхийг хүссээгүй тул өнөөг хүртэл гүрийж, гишүүдээсээ ч нүүр буруулсан байна. Бусармаг үйлдэлд нь дүүргийнх нь гишүүд дургүйцэж, 105 хуудас бүхий 1500 гишүүний гарын үсэг цуглуулж Ж.Сүхбаатарыг намын хорооны даргаа өгөхийг шаарджээ. Арга буюу хавчлаганд орсон тэрбээр энэ сарын 11 -ий өдөр албан тушаалаасаа огцрох өргөдлөө Нийслэлийн МАН-ын дарга болон Чингэлтэй Дүүргийн МАН-ын хорооны тэргүүлэгчдэд гаргасан ч суудлаа өөрийн хүндээ өгөхөөр сэм "хуйвалджээ".
Тодруулбал тэрбээр мөн дуртай, дургүй албан тушаалаасаа буухдаа дараагийн даргад өөрийн фракц гэгддэг ЧД-ийн Засаг дарга, НИТХ-ийн төлөөлөгч ЖБатсүмбэрэлийг сойж, үүнийгээ нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазараар түлхүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Хамгийн гол нь ЧД-ийн Засаг дарга, НИТХ-ийн төлөөлөгч Ж.Батсүмбэрэл бол их ярьвал Ж.Сүхбаатараас ч дутахааргүй хариуцлага хүлээх хүн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Өнгөрсөн 9 дүгээр сарын сүүлээр буюу ногоон автобусны хэрэг ид өрнөж байхад ЧД-ийн МАН-ын хорооны дарга Сүхбаатар өөрийн доор ажилладаг ойрын хүмүүс болон намын хорооны дэд дарга Х.Алтаншагайд нэгэн хууль бус үүрэг өгчээ.
Тодруулбал бүх намын гишүүдийг талбай дээр цуглуулж, 15 минутын зайтай иргэдийн дундуур ногоон автобусыг магтаж ямар гоё сайхан шинэ автобус вэ хэмээн хэвлэлд ярилцлага өгч, олон нийтийн тархийг угаах үүргийг өгсөн байна. Энэ үүргийн дагуу ЧД-ийн Засаг дарга Ж.Батсүмбэрэл болон дэд дарга Х.Алтаншагай нар ногоон автобусыг харанхуй магтаж, олон нийтийн тархийг угаах компанит ажлыг өрнүүлжээ. Баримт нь энэ байна.

Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэр нь өөрчлөгддөггүй гэдэг. Ж.Сүхбаатарыг Ж.Батсүмбэрэлээр сольсоноор ЧД-ийн МАН-ын хорооны нэр хүнд сайжрах уу...!
Өнгөрсөн баасан гарагт Ж.Сүхбаатарыг огцрох өргөдөл гаргасантай холбогдуулан Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хороогоо хуралдуулжээ. Улмаар Бага хурлаа яаралтайгаар буюу маргааш /2024.01.24/ Тусгаар тогтнолын ордонд хийхээр товложээ.
Дүрмийн бус уг хурлаар Ж.Сүхбаатарын баруун гар гэгддэг ЧД-ийн Засаг дарга Ж.Батсүмбэрэлийг МАН-ын хорооны даргаар томилох асуудлыг хайрцаглаж, шийдэх гэж байж болзошгүйг нам доторх энгийн гишүүд нь хэлж байна. Яагаад зөвхөн амралтын өдөр зохион байгуулдаг бага хурлыг яаралтай хуралдуулах болов, мөн нийслэлийн МАН-ын хорооны дарамтанд яагаад ЧД-ийн МАН-ын хороог хуралдуулах болов гэдэг асуудалд МАН-ын олон зуун жирийн гишүүд эргэлзэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлсээр байна.
Ногоон автобусны хэрэгт хутгалдсан Ж.Сүхбаатар болон түүнийг тойрон хүрээлэгсэд хариуцлагаа үүрч улс төрөөс арчигдах нь зүйн ёсны хэрэг. Нүглийн нүдийг гурилаар хуурч өөрсдөө огцорсон мэт боловч гар хөл бологсдоо улс төрд эрх дархтай үлдээх шалтгааны цаана маш том эрх ашиг явж байна гэж харж байна.
Д.Майцэцэг
Тос дотроосоо өтсөн юм байна
Захиалгат мэдээлэл байна. Миний муулуулж байгаа нь биш муулж байгаа нь их хүн чанаргүй харагдаж байна. Нөхдийнхөө улыг шагайж, дотоод мэдээллийг нь задалсан юм байна ???? Ийм хүмүүст биш өөрийн хүндээ л өгнө ш дээ
Нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудыг шинэчлэх зориулалттай олон тэрбумын хулгай, луйвар хийсэн нь тогтоогдсон Ж.Сүхбаатар гишүүн шударга шүүхээр орж байх ёстой газраа очмоор байхад, луйвар хийж гавьяа байгуулсан юм шиг царайлж хор найруулж ашиг харж явдгаа болимоор юм. Энэ хүнээс олон мянган иргэдийг төлөөлж их хуралд сууж байгаа хүний ёс зүй харагдахгүй л бна даа.
Монголчуудын хүмүүсийг нэг хорлодог арга нь хүнийг гуйлгачинтай суулгаж, тухайн хүн ба гуйлгачин дундаас хүүхэд төрүүлэх юм.
Хөрөнгө завшсан хүн ялаа эдэл