Дэлхийн гангийн зах зээл хямрал, шилжилтийн үеийг туулж байхад Монгол Улс Азийн бүс нутагт түүхий гангийн үйлдвэрлэлээ хамгийн ихээр нэмэгдүүлсэн талаар олон улсын хэвлэлүүдэд онцолсон байна.
Гангын хямрал Европ дахь аж үйлдвэрийн өсөлтийг удаашруулж, Хятад дэлхийн өнцөг булан бүрт байгаа үйлдвэрүүдийнхээ үйл ажиллагааг танахад хүргэсэн. 2023 онд хятадын гангын үйлдвэрлэли бага зэрэг өөрчлөгдөн 1.01 тэрбум тонн болжээ. Энэ нь жилийн өмнөхөөс ердөө 0.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн 2023 онд Азийн нийт түүхий гангийн үйлдвэрлэл 1,38 тэрбум тонн болж, ердөө 0,8 хувиар өссөн бол Японых өмнөх оноос 2.5 хувиар буурч, 87 сая тонн ган үйлдвэрлэсэн байна. Үүний зэрэгцээ Тайваний ган үйлдвэрлэл 8.9 хувиар буурчээ. Гэсэн хэдий ч Монголын түүхий гангийн үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар өсжээ. Энэ нь Азийн бүс нутагт хамгийн их өссөн үзүүлэлт болсон байна. MetalMiner-д мэдээлснээр Монголын цорын ганц ган үйлдвэрлэгч Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр нь жилд 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёр цахилгаан нуман зуухтай. Улмаар тус төрийн компаний нийт гангийн үйлдвэрлэл 25 мянган тонн байсан бол 2023 онд 38 мянган тонн болж нэмэгдсэн байна. Зүүн талаараа Өмнөд Солонгосын ган үйлдвэрлэгчид бараг 66.7 сая тонн үйлдвэрлэсэн нь 65.8 сая тонноос 1.3%-иар өссөн байна.
Эх сурвалж: https://middleasiannews.com/
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна