Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож өвөлжилтийн нөхцөл байдал, иргэдийн амьжиргааны түвшин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төрд нүүрлэж буй авлигын талаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Дэд дарга Ж.БАЯРМАА:
- Монгол Улсад өнөөдөр шинэ сар гарлаа. Аливаа айл өрх, улс өмнөх жилдээ маяр амжилт бүтээлтэй бав гэдгээ дүгнэдэг. харамсалтай нь албан ёсоор дүгнэсэн дүгнэлт хийгдсэнгүй. Бид өөрсдийгөө дүгнэхгүй байвч Цагаан сарын өмнөхөн дэлхий биднийг дүгнэж байна. Олон улсын Трансперенси интернешнл байгууллагаас 2023 онд Монгол Улс авлигатай хэр тэмцэж ямар дүнтэй онд оров гэхээр өмнөх оноосоо даруй 5 байраар ухарч 121-р байрт орсон байна.
Сүүлийн 10 жил авлигын индексээр эрс ухарч байгаа 6 улсын нэгд орсон байна. Уг улсуудад тоталитар дэглэм бүхий улсууд багтаж байна. Ардчилсан намын засаглаж байх үед буюу сүүлийн 8 жилд Монгол Улс 2012 онд буюу МАН засаглаж дуусаад АН-д шилжүүлэх тэр үед 94-р байрт орсон бол Ардчилсан нам засаглаж байх үед 2015 онд 72-р байр буюу урагш 20 байраар алхсан амжилттай байсан байна.
Харамсалтай нь 2016 оноос энэ дүн эрс үгүй болсон байна. Ухралт эрчимтэй явсаар байгаад 50-иад байраар ухарсан байна. Авлигын индекс тухайн улсын толинд харж байгаа тусгал гэж харах хэрэгтэй. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин гэх мэт олон зүйлийг үзэж байж авлигыг хэмждэг.
Сүүлийн үед хэн нэг дунд албан тушаалтны сейфээс, оймсноос тэрбум, тэрбум доллар, төгрөгөөр гарсаар байна. Үүн дээр бид гайхахаа больсон байна. Шалтгаан нь юутай холбоотой вэ гэдгийг бид дүгнэх хэрэгтэй. МАН-ын бодлого аль болох төрийг хүчтэй, данхар байлгах үзэл баримтлалтай учир яамдын тоо, төрийн алба хаагчдыг нэмдэг, төрийн өмчит компаниудыг нэмсээр байдаг. Аргентин улс Монгол Улс даруй 13 дахин их хүн амтай атал 9 яамтай байна. Гэтэл манайд байгаа сайдын албан тушаал 22 яам бүхий сайд, дэд сайдууд гээд 40 гараад явчихлаа. Сонгуулиар сонгогчдыг худалдан авдаг, авлигачдын байдал газар авлаа. Ингэхийн тулд захиран зарцуулах мөнгө хөрөнгө хэрэг болдог. Тиймд Төрийн өмчит компаниуд, үйлдвэрийн газруудаар дамжиж хэрэгждэг. Дараагийн сонгуульд мөнгийг нь бэлдэж өгдөг саалийн үнээ нь төрийн өмчит хувьцаат компаниуд болж байна. Тийм учраас төрийг хэзээ ч жижиг байлгахгүй хүсдэггүй.
2023 оныг МАН авлигатай тэмцэх жил гэж зарласан боловч ардчилсан бус улс орнуудын авдаг оноог авах боллоо. Тийм ч учраас төрийн өмчит компаниудаар дамжуулан сонгуулийн мөнгөө бэлэн байлгадаг байна. Ногоон автобусны авлигын хэрэг юу болсон, эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдсээр байна. Энэ бүхэнтэй тэмцэж төрийн өмчийг задлахгүй бол авлига тасрахгүй. Төрийн байгууллага, компануудын үйл ажиллагаа, худалдан авалтаыг ил тод, шилэн болгох шаардлагатай байна.
МАН-ын засаг өмнөх хэргүүд хэрхэн шийдэгдсэн, хэн ямар хариуцлага хүлээв, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ 7 хоног тутам мэдээлэх шаардлагатай. Ил гаргахын эцэсгүй байгаа нь МАН-ын ажлын арга барил боллоо.
Сонгуулийн мөнгийг төрийн өмчит компаниудаас авдаггүй юм. Сэтгүүлчид бас хахууль авч эсвэл хахууль авах гээд хуурамч мэдээ нийтэлж байна. АТГ хувийн хэвшлийнхнийг бас шалгах хэрэгтэй.
Данхайсаар тер нь дампуурч байнадоо!!!