“Голомт банк” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулна

Админ
20 цаг 24 минутын өмнө

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7 дахь заалт болон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А/86 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, хууль эрх зүй, мэдээллийн технологи, компанийн засаглалын чиглэлээр мэргэшсэн байж болно.  Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, үүний таваас доошгүй жилд банк санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажилласан туршлагатай байх;
  2. Банкны холбогдох этгээд биш, бизнесийн аливаа холбоогүй байх;
  3. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  4. Эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
  5. Ес зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  6. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын эрх бүхий албан тушаалтан бол сонирхлын зөрчилгүй, банкны шийдвэр гаргах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөргүй байх;
  7. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
  8. Банк, банкны нэгдлийн оролцогчийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч биш байх;
  9. Банк, банкны нэгдлийн оролцогчид сүүлийн таван жилийн хугацаанд төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээс бусад эрх бүхий албан тушаалтан, сүүлийн гурван жилийн хугацаанд бусад ажилтнаар тус тус ажиллаагүй байх;
  10. Банкны үйл ажиллагааны үр дүнгийн үзүүлэлтээс хамаарч урамшуулал авч байгаагүй, авдаггүй байх;
  11. Банкны үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагад хяналт тавихад саад учруулах аливаа нөхцөл байдал үүсээгүй байх;
  12. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн, улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  13. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон байх;
  14. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  15. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй байх;
  16. Олон улсын хөрөнгө оруулалттай компанид өмнө нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн хийж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Товч намтар (Ажлын туршлага, мэргэжил, мэргэшлийг дурдсан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Өмнө нь ажиллаж байсан газраас ажил байдлын талаарх лавлагаа (Тавигдах шаардлагын 1-т заасныг нотлох ажил эрхэлдэг байгууллагаас тодорхойлолт авах);
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын лавлагаа;
  8. Шүүхийн лавлагаа (Шүүхийн төрөлжсөн архиваас авах)

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, цахим хаяг:

2024 оны 03-р сарын 06-ны өдрийн 12:00 цаг хүртэл solongo_z@golomtbank.com цахим шуудангаар хүлээн авна.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргах.
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  3. Хугацаа хоцорсон эсвэл материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй.  
  4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй сонгон шалгаруулалтын хорооноос холбогдоно.  
  5. Шаардлага үүссэн тохиолдолд хууль журмын дагуу нэмэлт тодруулага авч, материал бүрдүүлэх боломжтой.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна