“ХасБанк” ХК-ийн ТУЗ ХасБанкны 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.25 төгрөг буюу нийт 26.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.
Тус шийдвэрийг Монголбанкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар эцэслэн баталсны дараагаар ногдол ашгийг тараах юм.
Өмнө хуваарилсан 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг оролцуулан тооцвол ХасБанк 2023 онд хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд ийнхүү нийт 40 төгрөг буюу нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж Үнэт цаасны танилцуулгад тусгасан төсөөллийг давуулан биелүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна