Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг зарлаж байгаа талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Б.Бейсен, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар шуурхай мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.БАТСУУРЬ:
- Ард иргэдэд болж буй үнэн бодит мэдээллүүдийг өгч, гамшгаас гарах арга хэмжээнүүдийг яръя гэж бодож байна. Олон нийтэд байнга худал мэдээллүүдийг явуулж байна. Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Засгийн газарт санал илэрхийлсэн. Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй. хэлээд яриад л байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дууссан хойно нь улс төрийн шинжтэй үйлдэл хийж байна.
Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна. Улсын хэмжээд 600,700 мянган мал үрэгдлээ гэж ичих ч үгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан хэлж байна. Гэтэл зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн, Зүүн бүсэд гэхэд л 2 сая гаруй тоо толгой мал үрэгдлээ. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна. 2016 оноос хойших Засгийн газар, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогууд малчдын эсрэг арга хэмжээ авсаар байна.
Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна. Засгийн газрын зүгээс тусламж үзүүлье гэвэл хэдэн арваараа байлдааны машин, техникүүд байна. 11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна. Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.
Яг одоо малчид өрөндөө баригдсан, үзүүлэх эмч нь байхгүй болчихсон, яндангаас нь өөр юм цухуйхаа байчхаад байхад яагаад иргэдээ хайхрахгүй байгаа юм бэ? Өнөөдрийн эрх баригчид 200 мянган малчдыг зориудаар ядуу түвшинд аваачсандаа уучлалт гуйж махных нь үнийг буулгахгүйгээр авах, тусламж үзүүлэх ёстой.
Тусламжаа өөрөөсөө эхлээд өг. Тэгээд улс төрж.
Хүнд байгаа нь үнэн . Үнэхээр туслах хүсэл байгаа бол баячууд нь нэгдээд гарынхаа тохионоос ургаш зүйж байгаа эдээ зарахад л зудыг давчих хэмжээнд ажил явагданадаа . Заавал татвар төлөгчийн мөнгөнд гар дүрэх гээд байдагаа боль мэдвүү
Zuv
Энэ Ж.Батсуурь гэж өсөхийн өлөнгөө тавьдаггүй хүүр юм аа ам ангайвал л улс төржиж байх юм Сүхбаатарийн бүх уул уурхай газарын баялаг энэ бандийн гараар орсон гэж хардаж байнаАТГ нэг шалгаад үзхэд гэмгүй дээ
Их хурлын гишүүд болон Монголын хөрөнгөтнүүдээ ард түмнээ бодох цаг болсон Юу гэхээр улс орны баялага ,банк санхүүг Тонон дээрэмдэж болсон. Юм чинь эх орныхоо мал зудтай газар хувиасаа сэтгэлийн хандив өрөг гуйж бна мал бол эх орны чинь баялага шүү
Дайны хажуугаар дажин гэж энэ нохдууд зоолох гэх юмаа...
Ядарсан малчид ихэнх нь зээл авч чадаагүй ээ, мянгатууд, баян уяачид том том зээлээ энэ далбаан дор чөлөөлүүлчих санаатай зүтгүүлнэ шүү, бузрууд
Яааг үнэн
С
Эмч нь ямар буруутай юм?