УОК, ЭМЯ, ХХААХҮЯ-наас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч байна
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
1- Засгийн газар УОК энэ сарын 14-с эхлэн өндөржүүлэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Энэ сарын 20-ны байдлаар 13 аймгийн 58 суманд мөсөн буюу төмөр зудны нөхцөл байдал үүссэн бол цагаан зуд 17 аймгийн 139 суманд нүүрлээд байна.
- Улсын хэмжээнд энэ сарын 23-ны байдлаар 2.008.746 мал хорогдсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 85.9 хувиар өссөн байна.
- УОК-ын шийдвэрээр 21 аймгийн хэмжээнд 26.664 тн өвсийг 127.514 өрхөд, 10.526 тн тэжээлийг 128.687 өрхөд тус тус хуваарилан олгоод байна. Шаардлагатай хүнс, эм тариа хүргэх ажлыг зохион байгуулж байна.
- Манай иргэд, ААН-үүд малчдадаа туслахаар хандив өгсөөр байна. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 562 сая төгрөгийн бараа материалын хандив УОК-т цуглараад байна.
- Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон ДТГ зэрэг 17 байгууллага 7 аймгийн 64 сумын 174 мянган өрхөд малын тэжээл болон эрүүл мэндийн багцыг хандивлаад байна.
нөгөө 76 хулгайчид чинь сонгуулийн шоу бологчихон доо
сайд гишүүд нам нэртэй бүлэг луйварчид чинь хусчихан шүү сайн тооцоорой