Саффрон буюу гүргэм цэцгийг МЭӨ 7-р зуунаас эхлэн газар дундын тэнгис болон Азийн улс орнуудад байгалийн анагаах хүчтэй хэмээн хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Уг цэцэг нь өвөрмөц амт, үнэртэйгээс гадна хүний бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд онцгой ашиг тустай гэдэг нь батлагдсан. Тухайлбал, өдөр тутамд хоол хүнсэндээ хэрэглэснээр цусны эргэлт сайжирч, биеийг хоргүйжүүлэн, бодисын солилцоог эрчимжүүлэх бол нөгөө талаас тайвшруулж, сэтгэл санааг өргөн хямралд өртөх эрсдэлийг бууруулдаг нь тогтоогджээ. Чухам яаж гэдгийг та сонирхож байна уу?
● Саффрон сэтгэл гутралын эсрэг үйлчилгээтэй
Саффроны амт, үнэр нь серотонин, допамины ялгаруулалтыг дэмжин бүхэл өдрийн турш таныг сэтгэл гутралаас хамгаалж, түгшилтийг бууруулан, өөртөө сэтгэл хангалуун байх урам зоригийг өгдөг.
● Саффрон тархины үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Энэхүү цэцгийн алдартай антиоксидантууд болох кроцин, кроцетин, сафранал нь тархи, мэдрэлийн системийг хамгаалж, ой санамж, суралцах чадварыг сайжруулан, тархины хөгшрөлтийг удаашруулдаг.
● Саффрон нойрны чанар, хугацааг нэмэгдүүлдэг
Саффрон нь нойрыг зохицуулах дааврын мелатонины түвшинг нэмэгдүүлэн, тархины зарим рецепторуудад эергээр нөлөөлж, нойрны чанарыг сайжруулахаас гадна үргэлжлэх хугацааг уртасгадаг.
Эдгээр олон ашиг тусыг өөртөө агуулсан учраас саффрон машид үнэ цэнтэй бөгөөд дохиурыг нь гэмтээхгүйн тулд одоог хүртэл гараар түүдэг хэвээр. Цэцэг бүр ердөө 2-3 дохиуртай учир 150,000-180,000 цэцгээс 1 кг орц гарган авдаг байна.
Ийм ховор нандин, тансаг орцоор баяжуулсан Монгол үнээний сүү буюу “Healthy Milk” -ийг Апу Дэйри-Монгол сүүний үйлдвэрийн PRO+ брэнд хэрэглэгчдэдээ хүргэж эхэллээ. Мөн PRO+ брэнд нь том, жижиг савлагаатайгаар амтат гуа болон ванилийн амтны 2 төрлөөр нэмж сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт цоо шинэ амт, чанарыг нэвтрүүлсээр байна.
#ХарахыгХүссэнАмт #PRO+ #ApuDairy
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/Proplus.Mongolia
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна