Банкуудын ногоон санхүүжилтийн туршлагаас Киргиз улс суралцана

Админ
2024/03/01

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй айлчлалын үеэр Монголын банкны холбоо, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо болон Киргизийнбанкны холбоо нь тогтвортой санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох зорилготой гурвалсан санамж бичгийг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд, Монгол, Киргиз хоёр улсын банкны холбоод, Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн холбоо, гишүүн байгууллагуудынүр дүнтэй харилцаа, хамтын ажиллагаагаар дамжуулан хоёр улсын хэмжээнд тогтвортой санхүүжилтийн мэдлэг, туршлага хуваалцах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх юм. 

Ингэхдээ Киргизийн банкны холбоо нь Монгол Улсадүндэсний хэмжээний ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор байгуулсан Монголын ногоон санхүүгийн корпорацийг байгуулсан туршлага, Монголын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнгөрсөн 2022 онд баталсан “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураглал, таксаноми”-г судлан, нутагшуулахыг зорьж байна. Мөн санамж бичгийн хүрээнд хоёр талын банк, санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлж, хэрэгжүүлсэн тогтвортой санхүүгийн зарчим, заавар, арга хэрэгсэл, сургалтуудын талаар мэдлэг, туршлагаа хуваалцах, хоёр орны ногоон финтекийн хөгжлийг дэмжих боломжийг хамтран судлаж, хэрэгжүүлнэ.

Киргизийн банкны холбоо

Бүгд Найрамдах Киргиз Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй арилжааны банкууд, төрөлжсөн санхүү, зээлийн байгууллагууд, түүнчлэн олон улсын байгууллага, тэдгээрийн төлөөлөгчид зэрэг санхүүгийн байгууллагуудын бие даасан, ашгийн бус, төрийн бус холбооболно.Киргизийн банкныхолбооны гол зорилго ньхолбооны гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах явдал юм.

Монголын банкны холбоо

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй арилжааны банк, гадны банкны төлөөлөгчийн газар, санхүүгийн салбарын дэд бүтцийн байгууллага, финтек компаниуд зэрэг 36-н байгууллагын төлөөллийг эгнээндээ нэгтгэсэн, гишүүн байгууллагуудынхаа нэгдмэл эрхийн төлөө 2000оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ашгийн бус, төрийн бус байгууллага юм.

Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо(ТоС Холбоо)

ТоС Холбоог 2017 онд Монголын банкны холбооноос үүсгэн байгуулсан бөгөөд Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй банкууд, банк бус, бизнесийн байгууллагуудбүхий 32 байгууллагын гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна.ТоС Холбоо нь Монгол Улсын санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, хөрөнгө оруулалтын дэд бүтэц бүрдүүлж, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна