#ШУУД: Б.Мягмар: Нийслэлийн арьс ширний үйлдвэрүүд эмээлт парк руу нүүх санамж бичигт гарын үсэг зурснаар томоохон ойлголцлын түвшинд хүрлээ

Б.МЯГМАР: 

- Нийслэлийн удирдлагууд зуун айлыг нүүлгэнэ, их дээд сургуулиудыг нүүлгэнэ гээд нэлээн хэдэн жил ярьж байна. Өнөөдрийг хүртэл ажил хэрэг болсон зүйлгүй байгаа. Харин арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт парк рүү нүүлгэх ажлыг ААН-үүдийн өөрсдөө дэмжиж, нүүе гэж  байгаа нь хамгийн энэ төслийн онцлог болж байна:.

- Арьс ширний үйлдвэрүүд Эмээлт рүү нүүснээр өрсөлдөх чадвар нь сайжирч, эдийн засгийг солонгоруулахад үнэ хувь нэмэр оруулна. Ялангуяа экспортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэх чухал ач холбогдолтой.

- Өнөөдрийн санамж бичгийн гол агуулга нь нэгдүгээрт, үйлдвэрүүд 100 хувь Эмээлт парк руу нүүе гэдэг санал нэгдлээ. Хоёрдугаарт,   эдгээр үйлдвэрүүдийн одоо байгаа газар бохирдол ихтэй. Тиймээс газраа нөхөн сэргээх, нийслэлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран тусгайлан арга техникийн дагуу ариутгал хийхээр болж байна. Энэ бол Улаанбаатар хотын байгаль экологит маш чухал үүрэгтэй.