УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ үеэр “АН-аас гаргасан гурван саналын хоёрт нь санал хураалт явуулна. Энэ хоёр санал нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд анхнаасаа байсан, хоёрдох хэлэлцүүлгийн явцад олонхийн дэмжлэг аваагүй. Холбогдох хуулиудын дагуу хоёр саналыг хэрэв гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл цааш санал хураана гэв. Улмаар Байнгын хорооны хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийн төсөлд “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэсэн агуулгаар нэмэлт хийхээр тогтлоо. Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 13 нь дэмжилээ. Хуулийн заалт 2024 оноос хэрэгжих юм. АН-аас тавьж буй саналын талаар Д.Эрдэнэбат “Өчигдөр ажлын хэсэг дээр ярилцаж Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар ойлголцолд хүрэлгүй орхисон. Бидний ойлголцсон хоёр санал болох Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ бүрдүүлэх, мөн сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэн” гэв.
Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж, Сонгуулийг холимог тогтоогоор явуулахыг дэмжлээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 2 цаг
Улаанбаатар хотод -4 градус хүйтэн байна

Нийгэм · 15 цаг
БОУАӨЯ: ТҮЙМРИЙН ХОХИРЛЫГ БҮРЭН ТОГТООХОД НИСДЭГ ТЭРЭГ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛЖ БАЙНА

· Өчигдөр
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо

· Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Хүүхдийн эрт илрүүлгийг бодит үр дүнд хүргэхэд анхаарна

Эдийн засаг · 2 өдөр
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

Нийгэм · 2 өдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!