Өдөр бүрийн амьдралын хурданд бид хэн нэгнийг мартаад, хэн нэгний хэлсэн үгийг, хийсэн үйлдлийг анзааралгүй орхидог. 2024 оны эхний 11 сарын байдлаар Эрүүл мэндийн статистикийн мэдээллүүдэд нас баралтын тоо тодорхой тусгагдсан ба өвчний ангиллаар иснэлтийн, хорт хавдар, осол гэмтэл зэрэг шалтгаануудын хувь хэмжээгээр ангилагдсан байна.

“Дараа уулзъя”, “Завтай болохоор ярья” гэж хэлдэг ч нэг л мэдэхэд тэр үгс биелдэггүй амлалт болон үлддэг.

Харин нэг өглөө сэрэхэд… тэр хүн байхгүй болсон байх. Бидэнд зөвхөн зурвас, зураг, дурсамж л үлддэг. Тэгэхэд л ойлгодог — хүн гэдэг хэзээ ч мөнхийн биш, харин бидний хоорондын холбоо л үнэ цэнтэй байжээ гэж.

Судалгаагаар хүн өдөрт дунджаар утсаар 8–10 дуудлага хийдэг ч тэдгээрийн дийлэнх нь ажил, хэрэглээний зорилготой байдаг гэнэ. Харин сэтгэлд ойр, “зүгээр л санаад залгасан” утасны дуудлага тун бага.

Бид хэтэрхий их завгүй байдаг, хэтэрхий их боддог, харин хэтэрхий бага мэдэрдэг. Гэтэл амьдралын утга бол мэдрэмжид байдаг юм байна. Хэн нэгний инээмсэглэл, хэн нэгний дуудлага, “за сайн уу” гэсэн жирийн мэндчилгээ ч нэг өдрийн гэрэл гэгээ болж чаддаг.

Тиймээс өнөөдөр — хэн нэгэн лүү залгаарай…Ээж аав , найзууд, ах эгч дүү, багш, эсвэл зүгээр л удаан холбоо бариагүй танил…. Би зүгээр байна, чи ямар байна?” гэж асуугаарай.
Учир нь бид хэзээ, хэн нэгний “хажууханд байсан сэтгэлийг” үүрд алга болохыг мэдэхгүй шүү дээ.

Амьдрал богино, тиймээс бие биедээ ойр байя.