Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.08) эхэллээ.
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2025 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжлэх юм.
“Онтрэ” компанийн ерөнхийлөгч Стефен Скотт, "Бид нар эрх үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэдэг дээр санал нийлэхгүй байна. Учир нь бид 2004 оноос эхлээд Оюу Толгой ХХК-тай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр, хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарч ажиллаж ирсэн. Бид 2010 оноос хойш боловсруулсан ТЭЗҮ болоод нөөцийн үнэлгээ, уулын төлөвлөгөөгөө бэлдэж, нэгдсэн баримт бичгүүдээ үйлдэж, энэ дагуу бид хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бид тусгай зөвшөөрөл эзэмшихтэй холбоотой, үйл ажиллагаагаа явуулахтай холбоотой бүх татвар, төлбөрийг хуулийн дагуу биелүүлж байгаа.
2004 онд Онтрэ болоод Оюу Толгой тухайн үед Айванхоу Майнз компанитай хувь оролцооны тохиролцоонд хүрсэн юм. Энэ тохиролцоо нь бидний хооронд хамтын ажиллагааны гэрээ болж хөгжсөн. Уг гэрээнд тусгагдсан бүх зүйл заалт бүхий гэрээ нь 2008 оны хөрөнгө оруулалтын гэрээнд заалт болж орсон байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдэд Онтрэ, Оюу Толгой тэр үед Айванхоу Майнз ямар нөхцөл зарчмаар үйл ажиллагаагаа явуулах вэ гэдгийг бүгдийг нь тусгасан байгаа" гэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!