Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилж байна.
УИХ-ын дарга асан З.Энхболд,
Би Эдийн засгийн байнгын хороонд байдаггүй учраас яагаад уригдсанаа мэдэхгүй байна. 2009 онд Эдийн засгийн байнгын хороонд байсан бүх гишүүн ирсэн байна. Тухайн үед хувь нийлүүлэлтийн гэрээг тараасан гэж байгаа нь худлаа. Би өөрөө нууцын тэмдэгтэйг нэхэж авсан. Надад нууц гэсэн бичигтэйгээ байгаа. Олон жилийн дараа гүжирдээд болчихно гэж бодож болохгүй.
2007 оны гэрээг яагаад буруу гэж үзсэн гэхээр тухайн үед Оюу Толгойд бараа нийлүүлж байгаа бүх компанийг татвараас чөлөөлнө гээд, тухайн үед Оюу Толгой чинь эдийн засгийн тал нь болчихсон юм. Ч.Хүрэлбаатарын хэлсэн маш сайн гэрээ байсан гэж яриад байгаа бол худлаа. Эхлээд 34 хувиа үнэгүй аваад яваандаа 51 хувь болгоно гэдэг ойлголтоор тухайн үед кноп даруулсан. Тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэртэй байсан учраас Рио Тинто-г зээл өгнө гэж бодоогүй ээ. Гэрээний нэр зээлийн гэрээ биш хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан. Монгол оруулахдаа хүү тооцохгүй л гэдэг энийн ойлголт байгаа юм. Монгол Улсад зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа Монголбанкнаас лиценз авдаг. Гэтэл лиценз аваагүй байж компани зээл өгч болохгүй. Рио Тинто-гийн зээлийн хүүг төлөхгүй байх эрх зүйн орчин байгаа шүү. Анхнаасаа зээлээр хөрөнгө босгоно гэсэн бол хэзээ ч гэрээ хийхгүй байсан. Гэтэл худлаа яриад хөрөнгө оруулалтын гэрээ батлуулуулсны үр дагаварыг та бүхэн арилгах гэж байх шиг байна. Бөмбөг тэдний хаалганд орчихсон байна. Зэсийн үнэ цаашид байнга нэмэгдэнэ. Гэрээнээс үүссэн олон асуудлыг засаж залруулах хэрэгтэй.
Менежментийн төлбөртэй холбоотой асуултад хариулахад 3 болон 6 хувийн хүүг маш их зүтгүүлсэн хүн нь С.Баярцогт юм. Би эсэргүүцэж байсан. Яагаад гэхээр зардлаа өсгөх сэдэл үүсгээд байгаа юм. Тухайн үед Фрийдланд баахан зардал өсгөсөн. Рио Тинто мэдчихээд Фрийдландтай заргалдах гэж үзсэн. Үүнээс хойш Рио Тинто зардлаа өсгөсөөр л байсан. Монголд хийгдээгүй хөрөнгө оруулалт, тэр байтугай гадаадад хийсэн гүйлгээгээ хүртэл зардалд оруулчихсан байсан. Орлогын, ажиллуулж байгаа үед 6 хувь гэдэг маш буруу.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!