Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан өнгөрсөн онд ОХУ-ын Москва хотноо болж байсан бол энэ удаагийн 27 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. (2025.12.19)

Монгол Улсын Шадар сайд, Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Х.Ганхуяг, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар хуралдааны протоколд гарын үсэг зурлаа. Мөн Монгол Улсын Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам, ОХУ-ын Спортын яам хоорондын 2026-2028 оны биеийн тамир, спортын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.