Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдсэн.

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхээр товлосон ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүртэл энэ асуудал хэрхэх нь тодорхойгүй байгаа.

 

Учир нь  МАН-ын гишүүдийн хувьд Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад байгаа юм.

 

Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өчигдөр УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.