Өнгөрсөн долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн гурван барилга байгууламж ашиглалтад оржээ. Тодруулбал 

- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аялал жуулчлалын "Соёмбо" цогцолборын явган хүний зам, дугуйн замын холбоо сүлжээний нэмэлт угсралтын ажил, 

- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1000 хүний суудалтай спортын ордны барилга, 

- Мөн Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийн B15 талбарын 110 айлын орон сууцны гадна цахилгааны ажил тус тус ашиглалтад орсон байна. 


Эх сурвалж: Сангийн яам