Монгол Улсын гадаад валютын улсын нөөц тавдугаар сарын эцсийн байдлаар долоон тэрбум 733 сая ам.доллар болж, дээд түвшнээ дахин шинэчиллээ. Эрдэс баялгийн экспорт энэ он гарсаар эрчтэй сэргэсэнтэй зэрэгцэн импортын өсөлтийн хурд удааширснаар гадаад валютын нөөц оны эхнээс 10.39 хувиар өсөөд байна. Харин өмнөх оны тавдугаар сарынхтай харьцуулбал бараг 50 хувиар өсжээ.
Долоон тэрбум ам.доллар давсан нөөц нь валютын төлбөртэй барааны импортын найман сарын хэрэгцээг, мөн богино хугацаат гадаад өр төлбөрийг 275 хувь хангах түвшин болохыг Монголбанк дөрөвдүгээр сард мэдээлж байв. Монголбанк өнгөрсөн сард 758.5 кг үнэт металл худалдан авсанаар оны эхний таван сарын хугацаанд худалдан авсан үнэт металлын хэмжээ 5 тонн болж өссөн байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!