Хуулиар эрх олгоогүй байхад Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нэр бүхий 6 хуулийн этгээдэд түрээсийн үйлчилгээ эрхэлж, хөдөлгөөнд оролцуулах, талбай ашиглах гэрээ байгуулж үйл ажиллагааг зөвшөөрсөн нь нийслэл хотод их хэмжээний бүртгэлтэй болон бүртгэлгүй скуүтер, мопедыг насанд хүрээгүй бага насны хүүхдүүд болон замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй иргэд ашиглаж байсан.
Үүнийг таслан зогсоох, хуулийн дагуу болгох үүднээс Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Засаг даргын 2026 оны “Мопед (скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387, 2026 оны “Зөвшөөрөл олгох тухай” А/552 дугаар захирамжийг тус тус хянаж, хууль тогтоомжийн хүрээнд эрх бүхий этгээдээс шийдвэр гаргуулан түрээсийн мопед болон скүүтерээр зорчих чиглэл, байршил, гудамж, талбай, замын трансыг тодорхой болгох, зөвшөөрлийг “Зөвшөөрлийн тухай” хуульд нийцүүлэх, 18 насанд хүрээгүй иргэн ашиглах боломжгүй болгох, явган хүний замаар зорчуулахгүй тохиргоо тохируулга хийх, бүрэн бүртгэлжүүлэх, “Замын хөдөлгөөний тухай” хуульд заасан аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа үйл ажиллагаа явуулах талаар хүргүүлсэн албан бичгийн хүрээнд энгийн зөвшөөрлийн хэрэгжих хугацааг хойшлуулах, дурдагдсан нөхцөл байдал арилсны дараа үйл ажиллагаа явуулах болсон байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!