УИХ-ын гишүүн Э.Батамгалан Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж, нийт монгол түмэндээ сайн сайхныг хүсэн ерөөв.

Тэрбээр, Монгол түмэндээ Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсад орчин үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Улс, эх орныхоо хөгжлийн тулгуур болж, хот, суурин, үйлдвэр, байгууламжийг бүтээж ирсэн барилгын салбарын нийт ахмад, залуу үеийнхэндээ түүхэн 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. 

Морь нь хурдан, сум нь мэргэн, бөх нь хүчтэй байх болтугай. Дэлгэр Монгол орондоо дэнж хотойтол сайхан наадаарай.