Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнөөдөр 10:00 цагаас Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлжээ. Шүүх хурал хаалттай явагдаж байна.
Түүнийг өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан талаар өмнө нь бид мэдээлсэн. Улмаар З.Баянсэлэнгийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм.
Энэ хугацаанд тэрбээр дүүгийнхээ ажил явдалд оролцохоор батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч түүний хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй.
Уг хуралд шүүгдэгч нарын зүгээс нийт 20 өмгөөлөгчтэй оролцож байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!